
Монгол улсын Боловсролын Их Сургуулийн “Lavai - International Journal of Education” эрдэм шинжилгээний сэтгүүл DOAJ (Directory of Open Access Journals) бүртгэлд монгол улсын анхны боловсролын салбарын сэтгүүл болж хүлээн зөвшөөрөгдлөө. Ингэснээр DOAJ-ийн хайлтын системээр дамжуулан тус сэтгүүлд хэвлэгдсэн бүтээлүүдийг олон улсад сурталчлах, хайлт хийх боломжтой төдийгүй сэтгүүлийн нэр хүндийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Одоогоор DOAJ-д дэлхийн 136 орны 21368 орчим эрдэм шинжилгээний сэтгүүл, Монгол улсаас эрдэм шинжилгээний 8 сэтгүүл бүртгэгдээд байна.
“Lavai - International Journal of Education”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://mongoliajol.info/index.php/Lavai хаягаар орж үзнэ үү.
МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын албанаас сургуулийн эрдмийн хамт олон, “Lavai - International Journal of Education” сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүд, бүтээлээ хэвлүүлсэн нийт судлаач, шүүмжлэгчдэд амжилт хүсэж байна.
Зургийн эх сурвалж: https://doaj.org/toc/2959-9334
Зургийн эх сурвалж: https://mongoliajol.info/index.php/Lavai/index
МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын алба