“Герпетологи 55” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

2025.03.10 13:44 Үйл явдал

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биологийн тэнхимийн Герпетологийн лабораторийн 55 жилийн ойг тохиолдуулан “Герпетологи 55” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

Хурлын зорилго:

Монгол орон болон хөрш зэргэлдээ улсуудын герпетологийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг хийн гүйцэтгэдэг гадаадын болон дотоодын эрдэмтэн судлаачдын ололт амжилт, туршлага хуваалцах, мэдлэгээ харилцан солилцох, Монгол улсын герпетологийн салбарын цаашдын чиг хандлагыг тодорхойлоход оршино.

Хэзээ: 2025 оны 3-р сарын 12 нд 12:00 цагаас

Хаана: МУБИС-ийн 300 тоот хурлын заал (Төв байр)