Орон нутаг дахь салбар сургуулиудын багш, ажилтан, мэргэжилтнүүдэд “Боловсрол дахь хиймэл оюуны хэрэглээ” сургалтыг онлайнаар зохион байгууллаа

2025.04.11 16:14 Үйл явдал

МУБИС-ийн салбар Архангай, Баян-Өлгий аймаг дахь сургуулиудын багш, ажилтан, мэргэжилтнүүдэд “Боловсрол дахь хиймэл оюуны хэрэглээ” сургалтыг онлайнаар зохион байгууллаа.

Сургалтын хөтөлбөрт суралцагчидтай хиймэл оюун ашиглан харилцах, хиймэл оюун, түүнийг сургалтын үйл ажиллагаа, судалгаа шинжилгээний ажил, хичээл төлөвлөлт, агуулга боловсруулахад үр дүнтэй ашиглах талаар мэдлэг мэдээллүүдийг багтаасан бөгөөд сургагч багшаар Захиргаа хүний нөөцийн газрын захирал, дэд профессор Л.Мөнхтуяа, Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга, профессор Д.Цэдэвсүрэн, Мэдээлэл зүйн тэнхимийн багш Ч.Долгоржав, Ч.Мягмаргармаа нар ажиллалаа.