“МУБИС-ийн төгсөгч, ажил олгогчдын уулзалт-2025” өдөрлөг боллоо

2025.04.18 13:56 Үйл явдал

Жил бүрийн хавар Сургалт, хамтын ажиллагааны газрын Оюутны хөгжил, үйлчилгээний төвөөс “МУБИС-ийн төгсөгч, ажил олгогчдын уулзалт” өдөрлөгийг зохион байгуулдаг. Тус үйл ажиллагааг нээж, ажил олгогч, төгсөгчдөд хандан Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, доктор Д.Соронзон үг хэллээ.

МУБИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд бакалаврын хөтөлбөрийг 1349 суралцагч төгсөж байгаа бөгөөд орон нутаг, нийслэлийн нийт 50 гаруй байгууллага энэ удаагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, танилцуулга сурталчилгаа явуулан төгсөгчдөд ажлын байрны санал тавилаа.

Өдөрлөгийг Оюутны хөгжил, үйлчилгээний төвөөс дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан юм.