МУБИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар, Сургалт, цахим шилжилтийн хэлтэс, Сургалтын орчны дэмжлэг үйл ажиллагааны төв хамтран бүрэлдэхүүний сургуулийн мэргэжилтнүүдэд чиглэсэн “Цахим шилжилтийг дэмжих практик сургалт” зохион байгууллаа.
Тус сургалтыг ЗХНГ-ын захирал, дэд профессор Л.Мөнхтуяа үг хэлэн нээж, СОДҮТ-ийн менежер Ц.Ёндонсамбуу “Төрийн үйлчилгээний ERP системийн ашиглалтыг сайжруулах” сэдвээр, СЦШХ-ийн мэргэжилтэн Н.Оюунсүрэн “MS-365 системийн дэд админ мэргэжилтнүүдэд зөвлөмж” сэдвийн хүрээнд практик сургалтыг хичээлийн I байрны 211 тоот лабораторид хийсэн бөгөөд сургалтыг хааж СЦШХ-ийн дарга, профессор Д.Цэдэвсүрэн сургуулийн систем, цахим технологи, шилжилтийн үйл явцын талаар тодорхой мэдээлэл, ойлголтыг өгсөн юм.
Бүрэлдэхүүний сургуулийн нарийн бичгийн дарга, Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн, Оюутны хөгжил хариуцсан ажилтнууд тус сургалтад идэвхтэй хамрагдлаа.