МУБИС нь удирдлага, багш, ажилтан, мэргэжилтнүүддээ чиглэсэн цуврал сургалтуудыг идэвхтэй зохион байгуулдаг.
Энэ удаад “Хүний нөөцөөс хүмүүн капитал хөгжүүлэх нь” сургалтыг удирдах ажилтнуудад зориулан хийлээ.
Тус сургалтын багшаар “ISOMIND” компанийн захирал Т.Бадамсэд уригдан
- Хүний нөөцийн менежментийн стратеги
- Хүний нөөцийн эрсдэл гэж юу вэ?
- Үйл явц болон үйл ажиллагааны ялгаа
- Брэндийн ялгарлын тухай
- МУБИС-ийн брэндийн нөөц гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт орсон бөгөөд Захиргааны удирдлагын баг, бүрэлдэхүүний сургуулиудын захирал, Хөтөлбөрийн албаны дарга нар болон менежерүүд идэвхтэй хамрагдлаа.