“Монгол улсын багш бэлтгэх боловсролыг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх нь” төслийн багийн ээлжит уулзалт боллоо

2025.05.20 11:40 Үйл явдал

Европын холбооны санхүүжилттэй RETEACH “Монгол улсын багш бэлтгэх боловсролыг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх нь” төслийн жижиг багийн уулзалт 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр боллоо.

Тус уулзалтаар нөхцөл байдлын судалгааг хөндлөнгийн экспертийн зөвлөмжийн дагуу сайжруулах санал, төслийн явцад хэрэглэгдэх нэр томьёоны орчуулга, тайлбарыг хэлэлцсэн юм.

Уулзалтад төслийн оролцогч байгууллагууд болох Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, ОТИС, МУБИС, МУИС-Зүүн бүсийх сургууль, Хангай ДС, Дархан ДС нарын төлөөлөл болох Бодлого хөтөлбөрийн хорооны гишүүд биечлэн болон цахимаар оролцлоо.