Монгол Улсын Боловсролын Их Сургууль Олон Улсын Менежментийн Тогтолцооны стандарт Чанарын Менежментийн Тогтолцоо ISO 9001:2015, Боловсролын Байгууллагын Менежментийн Тогтолцоо ISO 21001:2018 стандартуудыг Нэгдсэн Менежментийн Тогтолцоот хэлбэрээр нэвтрүүлж, Олон Улсын Итгэмжлэлийн Форум буюу International Accreditation Forum (IAF)-д бүртгэгдсэн гэрчилгээг “MonCertf” тохирлын үнэлгээний байгууллагаас 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гардан авсан.
Энэ сарын 22,23-ны өдрүүдэд “Монсерфт” баталгаажуулалтын байгууллагын аудитын баг МУБИС-д ажиллаж байна.
Тус баг МУБИС-ийн Захиргаа болон Математик байгалийн ухааны сургуульд дараах байдлаар ажиллахаар төлөвлөсөн юм.
Үүнд:
Баталгаажуулалтын хамрах хүрээ:
1. Захиргаа, удирдлага, боловсролын үйлчилгээ
2. Математик, байгалийн ухааны дээд боловсрол олгох үйл ажиллагаа
Стандартууд- Хувилбарууд- Аудитын төрөл:
ISO 9001:2015, ISO 21001:2018, Магадлах 1 аудит
Аудитын зорилт:
- Байгууллагын менежментийн тогтолцоог бүхэлд нь эсвэл зарим хэсгийг аудитын шалгуур үзүүлэлттэй нийцэж байгааг тодорхойлох;
- Байгууллага хэрэглэгчийн болон холбогдох хууль эрх зүйн; зохицуулалтын, гэрээний шаардлагыг хангаж байгаа эсэхэд менежментийн тогтолцооны чадавхыг үнэлэх;
- Байгууллага тогтоосон зорилтоо байнга биелүүлэхийн тулд менежментийн тогтолцооны үр нөлөөтэй байдлыг үнэлэх;
- Боломжтой бол менежментийн тогтолцоог сайжруулж болох хэсгүүдийг тодорхойлох;
гэсэн дээрх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.