Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгууллаа

2025.05.27 14:59 News

МУБИС-ийн Сургалтын орчны дэмжлэг үйл ажиллагааны төвөөс Нийтлэг үйлчилгээний ажилтан, ажилчдад зориулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н сургалт зохион байгууллаа.

Багш, оюутнуудын зуны амралт эхлэх дөхөж байгаатай холбогдуулан сургалтын орчны засвар, үйлчилгээний ажлууд эхлэх гэж байна. Үүнтэй холбоотой нийтлэг үйлчилгээ, аж ахуйн ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд анхаарах, энэ талын мэдээлэл сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг МУБИС-ийн ЗХНГ-ын захирал, дэд профессор Л.Мөнхтуяа нээж үг хэлсэн бөгөөд Амжилт гарц сургалтын төвийн сургагч багш З.Бямбасүрэн “Хөдөлмөр эрүүл ахуйн хичээл”, СОДҮТ-ийн менежер Ц.Ёндонсамбуу “Зуны засварын ажлын талаар танилцуулга”, ХАА хариуцсан ажилтан Л.Чимэдлхам “2025 оны МУБИС-ийн ХАБЭА төлөвлөгөө”-г тус тус танилцууллаа.

Сургалтад нийт 80 гаруй ажилтан, ажилчид хамрагдсан юм.