ПОСТ ДОКТОРЫН ДИПЛОМ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛОВ

2026.02.13 14:05 Үйл явдал

МУБИС болон “Нэг бүс – Нэг зам” олон улсын хөгжлийн судалгааны академи хамтран хэрэгжүүлсэн докторын дараах хөтөлбөрийн хүрээнд судалгааны ажлаа амжилттай гүйцэтгэж, шинжлэх ухаанд бодит хувь нэмэр оруулсан хоёр багшид пост докторын диплом гардуулж, баяр хүргэлээ. Үүнд:
 

🔰 МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор Баярын ЧИНЗОРИГ
Судалгааны ажил: “Блокчэйн технологийн цогц судалгаа”

🔰Хуашань их сургуулийн Тулааны урлагийн багш, доктор Жөү ХАЙБО
Судалгааны ажил: “Вуданг тулааны урлагийн нөөцийг хөгжүүлэх боловсролын стратегиуд”

Тус хөтөлбөр нь багш, судлаачдын эрдэм шинжилгээний чадавхыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, суурь болон хавсарга судалгааны үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Судлаач багш нар өөрсдийн чиглэлээр бие даасан, шинэлэг судалгааг амжилттай хэрэгжүүлж, эрдмийн бүтээл туурвин, олон улсын академик орчинд туршлага солилцсон байна.

Энэхүү арга хэмжээнд МУБИС-ийн СХА эрхэлсэн проректор, доктор Д.Соронзон, БоСС-ийн захирал, профессор Д.Мөнхжаргал, АТХА-ны дарга, доктор Н.Баярцэцэг, “Нэг бүс- Нэг зам” олон улсын хөгжлийн судалгааны академийн захирал Ж.Хишигжаргал, гүйцэтгэх захирал доктор, профессор Лю Яа Цун, Сургалтын албаны дарга А.Эрдэнэбаяр, Мэдээллийн технологийн албаны дарга н.Нацагдорж нар оролцлоо.

Ёслолын үеэр удирдлагууд судлаачдын хөдөлмөр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, цаашдын эрдэм шинжилгээ, инновацын үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүслээ.