МУБИС-ийн Эрүүл мэндийн төвөөс жил бүр зохион байгуулдаг "Багш, ажилтны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг" эхэллээ.
Үзлэгийн явц:
2026 оны 3 дугаар сарын 11-нээс 5 дугаар сарын 1 хүртэл явагдана.
1. Өглөө бүр 09 цагт шинжилгээ, үзлэг эхэлнэ.
2. Бүртгэл мэдээллийн ажилтанд бүртгүүлэхдээ регистрийн дугаараа хэлээд рентгенээ сонгож бичүүлнэ. /цээж, нуруу, хүзүү, өвдөг, аарцаг/
3. Нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтэй бол төлбөрөө төлөөд шууд өгч болно.
4. Хуваарьт өдөр, цагтаа заавал ирэх, ирэхгүй бол 2 хоногийн өмнө урьдчилан эмчид мэдэгдэнэ үү.
5. Үзлэгийн хуудсаа эмчээс авах бөгөөд явахдаа буцаан үлдээнэ.
6. Үзлэгийн дүгнэлт, зөвлөгөөг дотрын эмч /1 тоотын хаалга/, үе мөчний эмч /2 тоотын хаалга/ нар хийнэ.
