“Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хуралд 10-аад орны 150 гаруй илтгэгчид оролцов

2026.04.20 15:35 Үйл явдал

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол судлалын хүрээлэнгээс “Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 04 сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулж, үүнд 10-аад орны 30 орчим их сургууль, 20 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны байгууллагын 150 шахам илтгэгч оролц 100 гаруй илтгэл, 14 цахим илтгэл, 20 гаруй илтгэл танилцуулав. Хурлын даргаар Монгол судлалын хүрээлэнгийн захирал, профессор Д.Ганболд, нарийн бичгийн даргаар НХУС-ийн Утга зохиолын тэнхимийн багш, доктор П.Яньдий нар ажиллав.

Хуралд МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар, МУБИС-ийн НХУС-ийн захирал дэд профессор Н.Мягмарцоож, Монгол судлалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж, ОУМЭХ-ны нарийн бичгийн дарга, МУИС-ийн проректор, профессор Д.Заяабаатар, БНХАУ-ын ӨМБИС-ийн Сонин мэдээллийн дээд сургуулийн захирал, профессор Жан Юнь баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн ХБҮЗ-ийн дарга, хатагтай Г.Мөнхцэцэг, ХБҮЗ-ийн гишүүн Ардын багш Л.Дашням, ХБҮЗ-ийн АА-ны дарга Н.Нарангэрэл, МУИС-ийн МСХ-гийн зөвлөх профессор, академич Д.Төмөртогоо, ШУА-ийн ХЗХ-гийн захирал О.Шинэбаяр, нэрт орчуулагч, доктор Я.Ганбаатар нар урилгаар оролцов.

Тус хуралд Монгол Улсын Ардын багш, профессор Ц.Өнөрбаян, ШУА-ийн ХЗХ-гийн тэргүүлэх эрдэмтэн, академич Л.Болд, Япон улсын Шоова Их Сургуулийн профессор Хөхбаатар, БНХАУ-ын ӨМИС-ийн профессор Буяндэлгэр, ӨМБИС-ийн профессор Буянбаатар, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын эрдэмтэн Сундуева Екатерина Владимировна, Бадмаева Любов Дашнимаевна, Буриадын УИС-ийн эрдэмтэн Халхарова Лариса Цымжитовна, Тувагийн Хүмүүнлэгийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Чадамба Лариса, Антонина Саар-ооловна Донгаг, Айыжы Елена Валерьевна, Горна-Алтайскийн УИС-ийн профессор Байлак Ч.Ооржак, АНУ-ын Конгрессын номын сангийн ажилтан, доктор М.Саруул-Эрдэнэ, Энэтхэгийн Хайдербадын Их Сургуулийн профессор Васуки Белавади тэргүүтэй Монгол судлалын нэр хүндтэй эрдэмтэн профессорууд 6 салбар хуралдаанд илтгэл хэлэлцүүлэв.   

  

Хуралд оролцсон дотоод гадаадын их дээд сургууль, эрдэм судлалын байгууллагууд:

Нэг. Улсын дотоодын 10 их сургууль , 8 хүрээлэнгийн нэр бүхий 22 тэнхим, нэгж:

1. МУБИС-ийн НХУС-ийн Монгол судлалын хүрээлэн, Монгол хэлний тэнхим, Утга зохиолын тэнхим, Сэтгүүл зүйн тэнхим, Түүхийн тэнхим, Нийгмийн ухааны тэнхим, Орос хэлний тэнхим, Англи хэлний тэнхим.

2. МУИС-ийн ШУС-ийн Ази судлал, англи хэлний тэнхим, УЗУСТ, ХУС-ын түүхийн тэнхим, Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхим, Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, Түрэг судлалын хамтарсан хүрээлэн, Сэтгүүл зүй олон нийтийн харилцааны тэнхим, Монгол судлалын хүрээлэн, ББС, ЗБС.

3.  ДХИС-ийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны тэнхим. 

4. ШУТИС-ийн НХУС-ийн Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхим, ГХС, “Эрдэнэт” цогцолбор Их Сургууль

5. СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэн, Сэтгүүл зүйн тэнхим

6. ҮБХИС-ийн Нийгмийн ухааны тэнхим

7. СЭЗИС

8.  ХААИС, ХШУС, Хэл, соёлын тэнхим

9. ҮАБЗ-ийн Стратеги судлалын хүрээлэн

10. Монголын нийгмийн шинжлэх ухааны академийн Олон улсын коллеж

11. ШУА-ийн ХЗХ, Түүх угсаатны зүйн хүрээлэн

12. Отгонтэнгэр Их Сургууль

13. “Шинэ зууны удирдагч” олон улсын их сургууль

Хоёр. Гадаадын 20 их сургууль, 4 хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллагаас:

  1. Оросын холбооны улсаас 8 их сургууль, 3 Хүрээлэн
  • ШУА-ийн Монгол судлал, Буддизм ба Төвд судлалын хүрээлэн, Хэл шинжлэлийн тэнхим,
  • Тува Улсын Засгийн Газрын дэргэдэх Тувагийн хүмүүнлэгийн болон хэрэглээний нийгэм, эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн шашин судлалын салбар
  • ШУА-ийн Новосибирь дэх салбарын Түүх, угсаатны зүйн хүрээлэн
  • Дорнод Сибирийн улсын соёлын дээд сургууль
  • Буриадын Улсын Их Сургууль
  • Их Петрийн нэрэмжит Санкт-Петербургийн Политехникийн их сургууль
  • Санкт-Петербургийн Анагаах Ухааны Их Сургууль
  • Тувагийн улсын их сургууль
  • Халимагийн Улсын Их Сургууль
  • Горно Алтайн их сургууль
  • Хакассын улсын их сургууль
  1. БНХАУ-аас 4 их сургууль, нэг хүрээлэн
  • Өвөрмонголын Их Сургуулийн Угсаатны зүй, нийгэм зүйн дээд сургууль
  • Өвөрмонголын Багшийн Их Сургуулийн Сонин мэдээллийн дээд сургууль, Монгол судлалын дээд сургууль
  • Баруун хойдын үндэстний их сургууль
  • Улаанхадын Их Сургууль
  • ӨМӨЗО-ны НШУ-ны Хүрээлэн, Хэл судлалын салбар
  1. Гурав. Бусад улсаас 6 их сургууль
  • Энэтхэг, Энэтхэгийн Хайдерабадын Их Сургууль. Харилцааны тэнхим
  • Япон, Токио. Шоова эмэгтэйчүүдийн их сургууль
  • АНУ-ын Вашингтон хот дахь Конгрессын номын сан. Америк дахь Монголын Соёлын төв.
  • АНУ, Лойалагийн Их Сургууль (Loyola University Chicago)
  • АНУ, Эдвардсвилл дэх Өмнөд Иллинойсийн Их Сургууль, (Southern Illinois University Edwardsville)
  • Казахстан Улс, Ал Фараб Казакстан Улсын Их сургууль