Сургалт, цахим шилжилтийн хэлтэс

Сургалт, хамтын ажиллагааны газар

Сургалт хамтын ажиллагааны газар нь бакалавр, магистр, докторын болон бусад төрлийн сургалтын бодлого, сургалтын өдөр тутмыг үйл ажиллагааны хэрэгжилт, бүх төрлийн сургалтын үнэлгээ, тоон болон чанар шинжилгээ, статистик, бүх түвшин, хэлбэрийн сургалтын элсэлт, төгсөлт, оюутан суралцагчийн хөгжил, багшлах дадлага, сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээл тусламж, оюутны клуб, цагийн ажил эрхлэлт, нийгэмд чиглэсэн сайн дурын ажил, цахим сургалтыг хэрэгжүүлэх, сургуулийн МХТ-ийн орчин болоод сургалтын удирдлага мэдээллийн системийн үйл ажиллагааны найдвартай байдлыг хангах, профессор багшийн мэргэжил, арга зүйн хөгжил зэрэг ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Тус газар нь дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг бүхий нэгжүүдтэй. Үүнд:

Сургалт цахим шилжилтийн хэлтэс

Бакалаврын бүх хэлбэрийн сургалтын бодлогыг хэрэгжүүлэх, сургалтын өдөр тутмыг үйл ажиллагааны хэрэгжилт, сургалтын үнэлгээ, тоон болон чанар шинжилгээ, статистик, бакалаврын сургалтын элсэлт, төгсөлт, багшлах дадлага, сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээл тусламж, цахим сургалтыг хэрэгжүүлэх, сургуулийн МХТ-ийн орчин болоод сургалтын удирдлага мэдээллийн системийн үйл ажиллагааны өдөр тутмын найдвартай байдлыг хангах, профессор багшийн мэргэжил, арга зүйн хөгжил зэрэг ажлыг нэгдсэн бодлого удирдлагаар хангах

Ахисан түвшний хөтөлбөрийн алба

Магистр, докторын сургалтын бодлогыг хэрэгжүүлэх, ахисан түвшний сургалтын өдөр тутмыг үйл ажиллагааны хэрэгжилт, сургалтын үнэлгээ, ахисан түвшний сургалтын элсэлт, төгсөлт, сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээл тусламжид хамруулах, ахисан түвшний гадаад суралцагчдын дунд соёл, олон нийт, соёлын солилцооны чиглэлийн ажлыг явуулах зэрэг ажлыг нэгдсэн бодлого удирдлагаар хангах

Оюутны хөгжил, үйлчилгээний төв

Бакалаврын оюутны бие хүний хөгжил, тэдний санаачлан хэрэгжүүлж буй сай дурын ажил, оюутны клуб, сайн дурын , цагийн ажил, хөдөлмөр эрхлэлт, карьер хөгжлийн асуудлыг хэрэгжүүлэх