МУБИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний төвийн танилцуулга
МУБИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний төв нь оюутнуудын суралцах үйл явц, хувь хүний хөгжил, нийгмийн идэвхтэй оролцоог дэмжих цогц үйл ажиллагааг хэрэгжүүлдэг гол нэгж юм. Энэхүү төв нь зөвхөн оюутанд шаардлагатай үйлчилгээ үзүүлэхээс гадна тэдний ур чадвар, авьяас сонирхлыг хөгжүүлэх, сургалтын болон хувь хүний өсөлтөд чиглэсэн дэмжлэгийг цогцоор нь санал болгодог давуу талтай.
Төв нь оюутны амьдралын чанар, сэтгэл ханамж, идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлдэг бөгөөд оюутны хэрэгцээ, сонирхолд нийцсэн үйлчилгээ, дэмжлэгийг тогтмол сайжруулдаг.
Үндсэн чиг үүрэг, үйлчилгээ:
- Оюутны хөгжлийн дэмжлэг
- Урлаг, спорт, соёлын арга хэмжээ зохион байгуулж оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.
- Оюутны клуб, холбоо, зөвлөлийн үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, тэдний санаачлага, манлайллын ур чадварыг дэмжинэ.
- Харилцаа, манлайлал, бүтээлч сэтгэлгээ зэрэг ур чадварыг хөгжүүлэх сургалт, семинар зохион байгуулна.
- Оюутны хөгжлийн танхим:
Оюутны хувь хүний болон академик хөгжлийг дэмжих зорилгоор төрөл бүрийн сургалт, клуб, зөвлөл, ур чадвар хөгжүүлэх хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг. Танхимд хөгжлийн хөтөлбөр зохион байгуулж, карьерын чиг баримжаа олгох зэрэг үйл ажиллагаа идэвхтэй явагддаг. Мөн энэхүү танхимд оюутнууд бие даалтаа хийх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх бүрэн боломжтой. - Сургалтын болон мэдээллийн үйлчилгээ
- Дотоодын болон олон улсын сургалтын хөтөлбөр, дадлага, судалгааны боломжуудын талаарх мэдээллийг оюутанд хүргэнэ.
- Тэтгэлэг, солилцооны хөтөлбөрүүдийн мэдээллийг цуглуулж, зөвлөгөө өгнө.
- Суралцах орчин, хичээл, карьерын чиглэлд тулгамдаж буй асуудалд мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмж үзүүлнэ.
- Хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэг
- "Орлоготой оюутан" хөтөлбөрийн хүрээнд цагийн ажил, дадлага, ажлын байрны мэдээллийг олгож оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
- Ажлын зах зээлтэй оюутныг холбох өдөрлөг, уулзалт, сургалт зохион байгуулна.
- Оюутны амьдрал, орчны дэмжлэг
- Оюутны сурах, амьдрах, хөгжих таатай, хүртээмжтэй орчныг бүрдүүлнэ.
- Оюутны санал бодол, хэрэгцээг судалж, үйл ажиллагаандаа тусган сайжруулна.
- Сэтгэл зүй, эрүүл мэнд, нийгмийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр, зөвлөгөөг хэрэгжүүлнэ.
Энэхүү төв нь оюутны амжилт, идэвхтэй оролцоо, бүтээлч сэтгэлгээ, хувь хүний өсөлт зэрэг бүх талын хөгжлийг цогцоор нь дэмжиж, МУБИС-ийн оюутан бүрт хүртээмжтэй, дэмжлэгтэй орчныг бүрдүүлэх гол үүрэгтэй төв юм.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт "Оюутанд суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох орлоготой оюутан хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж заасан.
Ажил олгогч нартай хамтран ажиллах, төгсөгчдийг ажлын байранд зуучлах, зорилгоор 2019 оноос эхлэн өнөө хүртэл нийслэл, орон нутгийн Боловсрол, соёл, урлагийн газар, төрийн болон хувийн хэвшлийн ЕБС, цэцэрлэгийн удирдлагуудтай хийх уулзалт, өдөрлөгийг тасралтгүй зохион байгуулсаар байна.