Фото мэдээ: "Боловсролын ээлтэй орчин ба хүүхдийн хөгжил" сэдэвт эрдэм шинжилгээний хурал эхэллээ

2023.09.11 18:53 Онцлох мэдээ

Энэ онд МУБИС, Япон улсын Нагояа их сургуулийн хамтын ажиллагааны 10 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд МУБИС, БоСС, Багшийн хөгжил, сургалт судалгааны хүрээлэн хамтран "Боловсролын ээлтэй орчин ба хүүхдийн хөгжил" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр МУБИС-ийн хичээлийн I байрны 300 тоот танхимд зохион байгуулж байна. Тус хурлыг Боловсрол судлалын сургуулийн захирал, профессор Д.Мөнхжаргал үг хэлэн нээж, чиглүүлэгчээр БХССХ-ийн захирал, доктор Я.Шийлэгмаа ажиллаж байна.