Дрон кодчиллын олон улсын тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид бнсу-ыг зорилоо

2023.10.04 09:38 Үйл явдал

2023 оны 10 дугаар сарын 7-8 өдрүүдэд болох БНСУ-ын Намвон хотод зохион байгуулагдах Дрон кодчиллын олон улсын чанартай тэмцээнд оролцохоор Монгол улсын баг тамирчид БНСУ-ыг зорилоо. Өнгөрсөн хугацаанд МУБИС-ийн БоСС, ДУТС, МБУС-иуд хамтран тус баг тамирчдыг бэлтгэх олон улсын хамтарсан цуврал сургалтуудыг зохион байгуулсан юм.

Монгол улсын багийн бүрэлдэхүүн:

  • МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн багш Г. Бямба-Эрдэнэ- багийн ахлагч
  • МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн 11б ангийн сурагч Н.Хосбаяр
  • Улаанбаатар Эмпати сургуулийн 10в ангийн сурагч Б. Анар-Эрдэнэ
  •  Улаанбаатар Эмпати сургуулийн багш Ц.Сансар
  • Говь-Алтай аймгийн 3 дугаар сургуулийн багш Э.Даваадорж

Та бүхэнд амжилт хүсье.