Ерөнхий боловсролын 51 сургуульд сургалтын хэрэглэгдэхүүн гардууллаа

2023.10.13 10:30 Үйл явдал

Япон улсын буцалтгүй тусламжаар МУБИС, "АLL Line Life Net" ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Байгалийн ухааны  боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд зохион бүтээж үйлдвэрлэсэн сургалтын хэрэглэгдэхүүнийг ерөнхий боловсролын  сургуулиуд гардуулах үйл ажиллагааг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр МУБИС-ийн МБУС-ийн Физикийн тэнхим зохион байгууллаа. Үйлдвэрлэсэн сургалтын хэрэглэгдэхүүнийг бага ангийн  болон физикийн нийт 100 багш нарт танилцуулж сургалт зохион байгуулан хүлээлгэн өгөв. Уг сургалтын хэрэглэгдэхүүнийг ЕБС-д хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаанд БЕГ-ийн дарга Т.Ням-Очир, Япон улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяаши Хироюки, БШУЯ-ны дээд боловсролын бодлого, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн доктор Э.Чойсүрэн,  МУБИС-ийн Тамгын газрын дарга, дэд профессор Л.Мөнхтуяа, Эрдэм шинжилгээ, инновацын газрын дарга, профессор Б.Хоролдагва, Сургалт хамтын ажиллагааны газрын дарга, дэд профессор Д.Соронзон, төслийн ерөнхий зохицуулагч  Кидокоро Такүо, Хоригучи Казүнори, төслийн мэргэжилтэн багш, профессор Таками Хишаси, профессор Окүба Хироказү, МУБИС-ийн МБУС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, төслийн зохицуулагч Х.Батболд,  төслийн гишүүн профессор Р.Базарсүрэн, Физикийн тэнхимийн багш дэд профессор О.Алтангоо нар оролцлоо.