“АУТИЗМД ХИЙСЭН АЯЛАЛ” өдөрлөг зохион байгууллаа

2023.10.27 16:22 Үйл явдал

МУБИС-ийн Дүрслэх Урлаг, Технологийн Сургуулийн Дизайн, зураг зүйн тэнхимээс “Аутизмд хийсэн аялал” өдөрлөгийг 2023 оны 10 сарын 27-ны өдөр Оюутны хөгжил, үйлчилгээний төвд зохион байгууллаа.

Тус өдөрлөгт “Аутизмд хийсэн аялал” НҮТББ-ын 16 сурагч, ДУТС-ийн Хувцасны дизайны 2-р ангийн 18 оюутан оролцож, хамтран зураг зурсан аутизмтай хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлогийг олон нийтэд хуваалцан, нийгэмд эерэг нөлөөлөл үүсгэх, хамтдаа хөгжихийг уриалсан юм.

Энэхүү арга хэмжээ нь Дизайн, зураг зүйн тэнхимийн багш О.Орхоны санаачлан хэрэгжүүлж буй эх дэлхийгээ хамгаалах тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд “Байгальд ээлтэй Эко дизайнер” нэртэй цуврал үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд цаашид тус гар зургуудаар үзэсгэлэн дэлгэж, Хувцасны дизайн (A.FD402) хичээлийн хөтөлбөрийн “Эко дизайн” сэдвийн хүрээнд гүйцэтгэх хувцасны дизайн шийдэлд ашиглаж, хувцас загварын үзүүлэх тоглолтод толилуулахаар төлөвлөжээ.

Хамтран ажилласан:

МУБИС Нийслэлийн боловсролын газар

Дүрслэх Урлаг, Технологийн Сургууль Аутизмд хийсэн аялал НҮТББ

Дизайн зураг зүйн тэнхим

Хувцасны дизайны Танан оюутны клуб

МУБИС-ийн оюутны хөгжил, үйлчилгээний төв