БНХАУ-ын Зүүн хойд багшийн их сургуулийн төлөөлөлөчидтэй уулзалт хийлээ

2023.11.02 11:48 Үйл явдал

МУБИС БНХАУ-ын зүүн хойд Багшийн их сургуультай 2+2 хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд тус сургуулийн төлөөлөгчид болох Зүүн хойд багшийн их сургуулийн дэд ерөнхийлөгч WEI MIN /Төлөөлөгчдийн тэргүүн/, Гадаад харилцааны албаны захирал ZHANG JINGPING / Төлөөлөгчдийн дэд тэргүүн, Хятад хэлийг сурталчлах албаны захирал LING JINGYAO, Хятад хэлийг сурталчлах албаны төслийн мэргэжилтэн NIE YINGCHU нар хүрэлцэн ирсэн юм. Зочдыг Сургалт, хамтын ажиллагааны газрын дарга Д.Соронзон, Гадаад харилцааны албаны дарга Г.Цогзолмаа, МУБИС-ийн Күнзийн институтийн хятад талын захирал ZHANG DAISHENG, МУБИС-ийн хятад хэлний багш Ж.Зулгэрэл нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хамтран хэрэгжүүлж буй 2+2 хөтөлбөр, МУБИС-д лаборатори байгуулах боломж нөхцөл, зочин профессорууд ажиллуулах, сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажил хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, цаашдын хамтын ажиллагааг сайжруулах саналуудыг солилцсон юм.