МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимээс эрхлэн гаргадаг “Улс төр судлал, социологийн асуудал” эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авч байна.
Тус сэтгүүл нь Монгол Улс дахь улс төр судлал, социологийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулах, судалгааны практикт тулгамдаж буй асуудлуудыг орчин үеийн онол, арга зүйн үндэслэлд тулгуурлан судалж, шинэлэг үр дүн, шийдлийг дэвшүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийг нийтлэх зорилготой.
Өгүүллийн чиглэл:
Улс төр судлалын онол, арга зүй
Социологийн онол, хэрэглээний судалгаа
Монголын улс төр, нийгмийн орчин үеийн асуудлууд
Иргэний нийгэм, ардчилал, засаглал
Улс төрийн сэтгэл зүй, улс төрийн харилцаа, коммуникаци
Бусад холбогдох салбар хоорондын судалгаа
Өгүүлэлд тавигдах шаардлага:
Шинжлэх ухааны үндэслэлтэй, онол-эмпирик судалгаанд тулгуурласан байх
Өмнө нь хэвлэгдээгүй, бусад сэтгүүлд зэрэг ирүүлээгүй байх
APA стандартын дагуу ишлэл, ном зүйг бүрдүүлсэн байх
Монгол эсвэл англи хэлээр бичигдсэн байх
Материал хүлээн авах хугацаа:
[2026 оны 5 сарын 15]
Холбоо барих: 99800609