МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Дорно дахины тэнхимээс “Ази судлал” олон улсын эрдэм шинжилгээний XII хурлыг МУИС, ШУТИС-тэй хамтран зохион байгуулж, 8 улсын эрдэмтэн судлаачид оролцож илтгэлээ хэлэлцүүллээ.
Тус хуралдааныг МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, дэд профессор Н.Мягмарцоож, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн дэд захирал, дэд профессор Г.Элдэв-Очир, ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн захирал, дэд профессор Ц.Энхбаатар нар нээж үг хэлэн, хурлын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.
“АЗИ СУДЛАЛ” олон улсын эрдэм шинжилгээний XII хурлын
- Нэгдсэн хурлын даргаар доктор (Ph.D) Ё.Нямхишиг,
- Хэл шинжлэл салбар хуралдааны даргаар доктор (Ph.D) Ё.Нямхишиг, МУГБ, дэд профессор Ш.Эгшиг, дэд профессор Н.Мэнд,
- Түүх, угсаатны зүй, орон судлал салбар хуралдааны даргаар доктор (Ph.D) Д.Идэр, дэд профессор Д.Ундрах, дэд профессор Б.Дэлгэрмаа,
- Боловсрол судлал салбар хуралдааны даргаар дэд профессор Л.Чойжилмаа, профессор Д.Сайнбилэгт, доктор (Ph.D) Н.Баярмаа тус тус ажиллав.