Багш, Удирдах Ажилтны Мэргэжлийн Хөгжлийг Дэмжих Төрөлжсөн Сургалтын модулийн сонгон шалгаруулалт зарлагдлаа.

2026.10.09 12:28 Announcement

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих “Төрөлжсөн сургалт”-ын модуль боловсруулах сонирхолтой багш, судлаач нарт :

📍 Боловсролын сайдын 2025 оны А/25 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд 2026–2027 оны хичээлийн жилд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих төрөлжсөн сургалтын сэдэв, агуулгын хүрээ, модуль сонгон шалгаруулах үйл ажиллагааны чиглэлийг тусгасан удирдамж батлагдлаа.

🔗 Удирдамж болон дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргасан линкээс үзнэ үү. 

https://drive.google.com/file/d/1HfDS_WenR2yVBBOhFvNiAv8o4kssNk5V/preview

📞 Удирдамжтай холбоотой тодруулах зүйл байвал Боловсролын ерөнхий газрын 70140069 /4 дүгээр сонголт/

Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төвийн 77078248 дугаарт холбогдоно уу.