МОНГОЛ ДАХЬ НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН УХААН, ГАДААД ХЭЛ, БОЛОВСРОЛ СУДЛАЛ, БАГШИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРҮҮДЭД ЗОРИУЛСАН ЕВРОПЫН ХОЛБООНЫ ТУХАЙ ДИЖИТАЛ СУРГАЛТЫН MONEUL ТӨСӨЛ
/PROJECT: MONEUL 101126419 ERASMUS-EDU-2023-CBHE/
Төслийн үйл ажиллагаа нь Монголын Их Дээд сургуулиудын (МУИС-ийн Ховд салбар сургууль, МУБИС, МЭИС) Нийгэм, хүмүүнлэгийн ухаан, гадаад хэл, боловсрол судлал, багш бэлтгэх хөтөлбөрүүдэд ЕХ-ны тухай дижитал багшлахуй, суралцахуйн хүртээмжтэй боловсролын арга зүйг нэвтрүүлэн, онлайн модуль хичээлүүдийг боловсруулан багш оюутнуудын хүртээл болгох зорилготой. Эдгээр модулиуд нь Европын Холбооны түүх, соёл, нийгмийн тогтолцооны ардчилалал, бодлого, үнэт зүйлсийг боловсролын дижиталчлалтай уяалдуулан хүртээмжтэй байдлаар /монгол хадмал бичиг, дохионы хэл, сонсох боломжтой/ боловсруулагдана. Европын Холбоог сонирхож буй суралцагч, судалгааны байгууллагуудын хэрэгцээг хангах үүднээс толь бичиг, сурах бичиг боловсруулан гаргах бөгөөд дижитал технологи, ном, гарын авлага зэргийг төсөлд хамрагдаж буй сургуулиудад нийлүүлэх болно.