
ERASMUS+ RETEACH буюу "Монгол Улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх" төслийн хөндлөнгийн шинжээч доктор Арайк Навоян МУБИС-ийн Боловсрол судлалын сургуульд айлчилж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэлийн туршлага, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Уулзалтын явцад доктор Арайк Навоян нь багш бэлтгэх ууган сургууль болохын хувьд МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийн хөгжил, туршлагыг онцлоод энэ төслийн үр дүнд МУБИС-ийн гүйцэтгэх үүрэг, цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлд онцгойлон анхаарч, манлайлан ажиллахыг хүссэн байна.