“МОНГОЛ УЛСЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ЦӨЛЖИЛТИЙГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ ЛЕКЦ БОЛЛОО

2026.10.28 16:37 Үйл явдал

МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын албанаас зохион байгуулдаг “МУБИС-ийн Индэр” өргөмжлөлт лекцийг Боловсролын судалгааны хүрээлэнтэй хамтран “Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах арга хэмжээ” сэдвээр 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр МУБИС-ийн А байрны 300 тоотод зохион байгууллаа.

Лекцийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын Монгол дахь зөвлөх, KOICA WFK Advisor албан тушаалтай зочин илтгэгч удирдан явуулж, манай орны уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, байгаль орчны тулгамдсан асуудлыг шинжлэх ухаанч өнцгөөс авч үзэх, тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны ач холбогдлыг өөрийн лекцээр таниулав.

Тус үйл ажиллагаанд ЭШИА-ны дарга Э.Азжаргал, БСХ-ийн захирал Я.Шийлэгмаа тэргүүтэй нийт 40 гаруй багш, судлаач, суралцагчид хамрагдлаа. Лекцийн дараа илтгэгч зочидтой уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн сөрөг нөлөөг бууруулах боломжийн талаар чөлөөт ярилцлага хийж, санал бодлоо хуваалцсан юм.