
МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн баг Итали улсын Палермо хотод зохион байгуулагдаж буй "Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх нь (RETEACH)" төслийн хүний нөөцийг чадавхжуулах ОУ-ын сургалтад хамрагдлаа.
Уг сургалтын үр дүнд хамтрагч Европын холбооны сургуулиудын сайн туршлагыг судалж, багш бэлтгэх хөтөлбөрийн ногоон болон дижитал байдлын судалгааны үр дүнг хуваалцан цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэх олон зүйлсийг харилцан суралцах юм.