Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн урилгаар БНСУ-ын Донг-А их сургуулийн ерөнхийлөгч, профессор И Хэ Вү тэргүүтэй 3 төлөөлөгчид 2026 оны 8 дугаар сарын 24–27-ны өдрүүдэд МУБИС-д албан айлчлал хийлээ.
Айлчлалын хүрээнд хоёр сургуулийн удирдлага Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, боловсрол, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх суурийг тавилаа. Уулзалтаар талууд хөтөлбөр, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутан солилцоо зохион байгуулах боломжийн талаар санал солилцож, хэрэгжүүлэх нөхцөлийг цаашид судлахаар болоов.
Энэхүү айлчлал нь хоёр сургуулийн харилцааг бэхжүүлж, сургалт, хос хөтөлбөр, судалгаа, оюутан солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал алхам боллоо.