Монгол Улсын Боловсролын Их Сургууль Хятад хэлний багш бэлтгэх хөтөлбөрийг 1993 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж, өнөөдөр 34 дэх жилтэйгээ золгож байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд суралцагчид бакалаврын дөрвөн жилийн сургалтын хоёр жилийг Монгол Улсад, хоёр жилийг БНХАУ-д суралцан төгсөж, хоёр улсын хоёр их сургуулийн хос диплом эзэмшдэг.
Өнгөрсөн хугацаанд энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад хятад хэлний боловсролын салбарт ажиллах чадварлаг багш, мэргэжилтнийг бэлтгэхийн зэрэгцээ Монгол, Хятадын боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал гүүр болсоор ирсэн.
Харин өнөөдөр тус хөтөлбөрийн хамтын ажиллагааны гэрээг дахин 10 жилээр сунгах түүхэн үйл явдал боллоо. Гэрээнд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Ректор, профессор Ж.Батбаатар, БНХАУ-ын Боловсролын яамны Хэлний боловсрол, хамтын ажиллагааны төвийн орлогч захирал YANG ZHOU нар гарын үсэг зурж, хөтөлбөрийн тогтвортой үргэлжлэл, цаашдын хамтын ажиллагааг албан ёсоор баталгаажуулав.
Ийнхүү МУБИС-ийн оюутнуудын БНХАУ-д тэтгэлгээр суралцаж, олон улсын орчинд мэргэжлээрээ хөгжих, хоёр улсын хоёр их сургуулийн хос дипломтой Хятад хэлний багш болох боломж дахин арван жилийн хугацаанд баталгаажив.
Гэрээ байгуулах ёслолын ажиллагаанд:
МУБИС-аас
- Ректор, профессор Ж.Батбаатар
- Гадаад харилцааны албаны дарга, дэд профессор Г.Цогзолмаа
- Гадаад харилцааны албаны мэргэжилтэн, доктор Б.Нямжаргал
- НХУС-ийн Хятад хэлний багш нар
БНХАУ-ын Боловсролын яамнаас
- БНХАУ-ын Боловсролын яамны Хэлний боловсрол, хамтын ажиллагааны төвийн орлогч захирал YANG ZHOU
- Эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хэлтсийн дарга YIN DONGMIN
- Ази, Африкийн асуудал эрхэлсэн хэлтсийн дарга WANG HUICHANG
- Эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хэлтсийн төслийн мэргэжилтэн LI ZHEQIU
Зүүн Хойд Багшийн Их Сургуулиас
- ЗХБИС-ийн Олон улсын хамтын ажиллагаа, солилцооны газрын дэд захирал LIU DAN
- ЗХБИС-ийн Олон улсын хамтын ажиллагаа, солилцооны газрын Захиргааны албаны хэлтсийн дарга LING JINGYAO
- ЗХБИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн дэд захирал JU HUANWEN
- ЗХБИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн
Судалгаа, сургалтын тэнхимийн эрхлэгч, дэд профессор LI YUNXIA - ЗХБИС-ийн Олон улсын хятад хэлний боловсролын сургуулийн дэд профессор YU ZHE
- ЗХБИС-ийн Олон улсын хятад хэлний боловсролын сургуулийн Декан / Профессор LIU TAO
- МУБИС-ийн Күнзийн институтийн БНХАУ-аас төлөөлсөн захирал Zhang Daisheng нар оролцов.

