МУБИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн тайланг ректор Ж.Батбаатар хэлэлцүүллээ. Хурлыг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Б.Хоролдагва чиглүүлэн явуулж, МУБИС-ийн удирдлага, багш, ажилтнууд оролцсон юм. Оролцогчдоос тайлангийн талаар асуух асуулт байгаагүй бөгөөд МБУС-ийн Дидактикийн тэнхимийн эрхлэгч, профессор Ц.Лувсандорж, БоСС-ийн ахмад багш, профессор С.Батхуяг, БС-ийн багш, доктор Д.Ганболд нар санал, хүсэлтээ илэрхийлсэн юм.
Хурал МУБИС-ийн хичээлийн I байрны 312 тоот хурлын танхимд 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 15.40 цагаас 17.30 цагийн хооронд болов.