Багшийн сургуулийн Бага боловсролын математик, байгалийн ухааны тэнхимийн дэд профессор Д.Амартүвшин багшийн удирдан явуулдаг Нэхмэл тоглоомын 9Б дугуйлан өнөөдөр үзэсгэлэнгээ дэлгэлээ.
Үзэсгэлэнд Д.Амартүвшин багш тэргүүтэй тус сургуулийн төгсөх ангийн оюутан С.Мөнхзул, Б.Бат-Өлзий, Б.Буянхишиг, Э.Аззаяа нарын 60 гаруй бүтээлүүд тавигдсан байна. Нэхмэлээр урласан аж ахуйн хэрэгсэл, амьтан, цэцэг, жимс, тоглоом, цүнх, түлхүүрийн оосор зэрэг бүтээлүүдийг олны хүртээл болгохын сацуу дугуйлангийн шинэ элсэгчдээ бүртгэн авч байна.
Үйл ажиллагааг Багшийн сургуулийн захирал, дэд профессор Г.Бямбацэрэн үг хэлэн нээж, тус сургуулийн багш, оюутнууд үзэсгэлэнд оролцон дугуйлангийн бүтээлүүдээс худалдан авалт хийсэн юм.
Нэхмэл тоглоомын 9Б дугуйлан 3 жилийн өмнө үүсгэн байгуулагдаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулан оюутан суралцагчдын мэдлэг, ур чадварыг тэлсээр байна.