Монгол Улсын Боловсролын их сургууль (МУБИС), БНСУ-ын Сөүлийн Үндэсний Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (SEOULTECH)-ийн удирдлагууд 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь хоёр их сургуулийн хамтарсан судалгаа, оюутан солилцоо, багш нарын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, боловсролын салбар дахь инновац, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаанд МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар, Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, доктор Д.Соронзон, Гадаад харилцааны албаны дарга, дэд профессор Г.Цогзолмаа, ГХА-ны мэргэжилтэн, доктор Э.Оюун, орчуулагч, доктор Д.Эрдэнэсүрэн нар, Сөүлийн үндэсний шинжлэх ухаан, технологийн их сургуулиас ерөнхийлөгч, профессор Ким Дун Хван, Глобал элсэлтийн төвийн захирал Шин Вуёонг, Глобал элсэлтийн төвийн менежер хатагтай Хван Сунёнг нар тус тус оролцсон юм.
Энэхүү санамж бичиг нь хоёр их сургуулийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам боллоо хэмээн сургуулийн удирдлагууд онцлон цаашид боловсрол, шинжлэх ухааны салбарт олон талаар хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсон юм.