МУБИС-ийн хэмжээнд хэрэгжүүлэх хүүхэд хамгааллын бодлого боловсруулах ажлын хэсэг Ректорын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/268 тоот тушаалаар байгуулагдсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар ЗХНГ-ын захирал Л.Мөнхтуяа, гишүүнээр Хуулийн зөвлөх Л.Ганцэцэг, Хүний нөөцийн менежер Д.Хишигбаяр, Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч М.Нямдорж, ҮЭ-ийн гишүүн Т.Цэндсүрэн, Х.Өлзийтхутаг нар томилогдож хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийн төслийг боловсруулан ажиллаж байна.