
МУБИС-тай хамтын ажиллагаатай БНХАУ-ын JINZHONG их сургуулийн оюутан, багш нарын айлчлал 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл үргэлжилж өндөрлөв.
МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Боловсрол судлалын тэнхимийнхэн JINZHONG их сургуулийн зочдыг хүлээн авч, МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулиуд болон Монгол Улсын Үндэсний Номын сангийн үйл ажиллагаатай танилцуулан, туршлага судлах үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
Уг айлчлалын хүрээнд МУБИС-БоСС, МУБИС-ийн Номын сан, бүрэлдэхүүний сургуулиуд, МУБИС-ийн дэргэдэх Күнзийн төвийнхөн JINZHONG их сургуулийн багш, оюутнуудтай хамтран ажиллав.