МУБИС, Монгол-Японы эмнэлгийн хамтарсан сургалт болов

2026.01.22 16:37 Үйл явдал

МУБИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газраас АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн “Эрүүл мэндийг дэмжих төв”-тэй хамтран багш, ажилтанд чиглэсэн сургалт, мэдээлэл хийлээ.

Сүүлийн 3 жил МУБИС-ийн багш, ажилтны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг тус эмнэлэгтэй хамтран зохион байгуулсан бөгөөд багш, ажилтны эрүүл мэндийг сайжруулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах сэдвээр сургалтыг хийв.

Сэдэв 1: Байгууллагын эрүүл мэндийн үзлэгийн тайлан, багш, ажилтны дунд зонхилон илэрсэн эмгэгүүд.                 

МЯЭмнэлгийн ЭМДТөвийн эмч Б.Баасанжаргал

Сэдэв 2: ”Эрүүл хооллолт ба эрүүл амьдралын хэв маяг”

МЯЭмнэлгийн "Үйлчлүүлэгч дэмжих алба"-ны хоол зүйч Д.Энхээ

Сэдэв 3: ”Стресс менежмент”

МЯЭмнэлгийн Үйлчлүүлэгч дэмжих албаны дарга, АУС-ийн

АУӨТэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Мягмарцэрэн нар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.

МУБИС-ЗАХИРГАА ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ