АНУ-ын Юта мужийн их сургуулийн төлөөлөгчид айлчлав

2026.04.03 16:30 Үйл явдал

АНУ-ын Юта мужийн их сургуулийн төлөөлөгчид Монгол Улсын Боловсролын их сургуульд айлчилж, сургалтын үйл ажиллагаа болон багшийн хөгжлийн чиглэлээр туршлага солилцлоо.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Жордан дүүргийн дунд сургуулийн Соёл, олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ли Энн Дэвис, дунд сургуулийн зөвлөх Чанар нар багтсан бөгөөд айлчлалын үеэр дараах үйл ажиллагааг зохион байгуулав.

  • МУБИС-ийн Гадаад харилцааны албаны дарга Г. Цогзолмаатай уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
  • Их сургуулийн үндсэн байртай танилцав.
  • Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төвд зочилж, төвийн үйл ажиллагааны талаар захирал О.Будтай уулзалт хийв.
  • МУБИС-ийн харьяа дунд сургуульд зочлон сургалтын орчинтой танилцаж, сургуулийн захирал М. Мөнхбаатартай уулзав.
  • Англи, герман хэлний тэнхимийн багш Л. Энхбаярын удирдсан хичээлийг ажиглаж, TESOL хөтөлбөрийн талаар асуулт, хариулт өрнүүлэв.

Цаашид Ютагийн профессорын багтай хамтран хот, орон нутгийн багшийн хөгжлийн чиглэлээр ажиллах, TESOL хөтөлбөр хэрэгжүүлэх, боловсролын салбарын удирдах ажилтныг хөгжүүлэх боломжийн талаар ярилцсан юм.

ГХА-наас энэхүү айлчлалыг Монгол Улсын Боловсролын их сургууль болон АНУ-ын Юта мужийн их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсролын салбарт харилцан туршлага солилцох, багшийн хөгжил болон сургалтын арга зүйд шинэ санаа, шийдэл нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болсон хэмээв.