МУБИС-ийн ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодров

2026.05.07 16:02 Үйл явдал

МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын албанаас ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулагдлаа.

Уг хурлын зорилго нь ахисан түвшний суралцагчид өөрсдийн судалгааны ажлыг олон нийтэд танилцуулж, салбарын эрдэмтэн, судлаач, багш нараас шүүмж, санал зөвлөмж авах замаар судалгааны ажлын чанар, үр нөлөөг сайжруулахад оршино. Мөн энэхүү хурлын хүрээнд оролцогчдод салбар бүрийн орчин үеийн судалгааны чиг хандлага, дэвшилтэт санаа, ололт амжилттай танилцаж, харилцан туршлага солилцох боломж бүрддэг юм.

Хуралд нийт 30 гаруй илтгэл хэлэлцэгдэж, салбар тус бүрээс шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа.

Боловсрол судлалын салбар хуралдаан:

1-р байр: Боловсрол судлалын тэнхимийн докторант Wudanmuqier “Examining student engagement in vocational english classrooms: Evidence from higher vocational colleges in Inner Mongolia, China” сэдэвт илтгэл

2-р байр: Боловсрол судлалын тэнхимийн докторант Ж.Дэнсмаа “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад багш нарын санаа зовнилыг судалсан үр дүнгээс (Бага боловсролын математикийн туршилтын сургалтын хөтөлбөрийн жишээн дээр)” сэдэвт илтгэл

3-р байр: Боловсролын судлалын тэнхимийн докторант Т.Норовсүрэн, А.Ичинхорлоо нарын “Бага боловсролын багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудын сэтгэл хөдлөлийн оюун ухаан (EQ)-г хөгжүүлэх арга зүйн туршилт судалгаа” сэдэвт илтгэл шалгарав.

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар хуралдаан:

1-р байр: Утга зохиолын тэнхимийн докторант М.Чинхүсэл “XX зууны дунд үеийн эрэгтэй яруу найрагчдын бүтээл дэх эм хүйсийн дүрслэлийн мэдрэмж (Хайрын шүлгийн жишээн дээр)” сэдэвт илтгэл

2-р байр: Утга зохиолын тэнхимийн докторант Terigeli “Жангар хийгээд Калевалагын баатрын удам гарлын домог зүйн харьцуулал” сэдэвт илтгэл шалгарав.

Байгалийн ухааны салбар хуралдаан:

1-р байр: Биологийн тэнхимийн магистрант Н.Маралгоо “Detecting autumn bird migration through the south gobi region using acoustic monitoring” сэдэвт илтгэл шалгарав.

Хурлын төгсгөлд судалгааны ажлаа хэлэлцүүлсэн бүх магистрант, докторантууд болон удирдсан багш нарт тус албанаас талархал илэрхийлж, цаашдын судалгааны ажилд нь амжилт хүслээ.