МУБИС-д 2026 оны 6 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд менежментийн тогтолцооны хүрээнд баримт бичгийн үзлэг болон магадлах 2 шатны аудит зохион байгуулагдлаа.
Аудитын зорилго:
- Байгууллагын менежментийн тогтолцоог бүхэлд нь эсвэл зарим хэсгийг аудитын шалгуур үзүүлэлттэй нийцэж байгааг тодорхойлох;
- Байгууллага хэрэглэгчийн болон холбогдох хууль эрх зүйн, зохицуулалтын, гэрээний шаардлагыг хангаж байгаа эсэхэд менежментийн тогтолцооны чадавхыг үнэлэх;
- Байгууллага тогтоосон зорилтоо байнга биелүүлэхийн тулд менежментийн тогтолцооны үр нөлөөтэй байдлыг үнэлэх;
- Боломжтой бол менежментийн тогтолцоог сайжруулж болох хэсгүүдийг тодорхойлох.
Стандартууд- Хувилбарууд- Аудитын төрөл:
ISO 9001:2015, ISO 21001:2018, Магадлах 2 аудит
Баталгаажуулалтын хамрах хүрээ:
1. Захиргаа, удирдлага, боловсролын үйлчилгээ
2. Математик, байгалийн ухааны дээд боловсрол олгох үйл ажиллагаа
Энэхүү аудит нь ISO 9001:2015 болон ISO 21001:2018 стандартын шаардлагын хүрээнд явагдах бөгөөд захиргаа, удирдлага, боловсролын үйлчилгээ, дээд боловсрол олгох үйл ажиллагааг хамруулан үнэлгээ хийхээр төлөвлөжээ.
Аудитын явцад өмнөх аудитаар анхаарах шаардлагатай гэж үзсэн асуудлуудын хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд эрсдэл болон мэдлэгийн удирдлагатай холбоотой зөвлөмжүүдийн хэрэгжилтийг үнэлсэн юм.
Аудитыг тэргүүлэх аудитор О.Болорсайхан ахалж, аудитор Э.Халиун, С.Оюунтөгс нарын бүрэлдэхүүнтэй баг ажиллав.