“2026 оны Монголын Бурханы шашны өнгөрсөн, одоо, ирээдүй – Сорилт ба асуудал II олон улсын эрдэм шинжилгээний хурал болов

2026.09.03 16:56 Үйл явдал

“2026 оны Монголын Бурханы шашны өнгөрсөн, одоо, ирээдүй – Сорилт ба асуудал II” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо Монгол Улсын Боловсролын их сургуульд зохион байгуулагдлаа.

Тус хурлыг Монгол Улсын Боловсролын их сургууль, Шинжлэх ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын Буддын шашин, соёлын судалгааны бүлэг хамтран зохион байгуулж, Монголын Бурханы шашны түүх, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй сорилт, асуудлын талаар эрдэмтэн, судлаачид санал бодлоо солилцон, судалгааны үр дүнгээ танилцууллаа.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд 20 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, Бурханы шашны түүх, соёл, хэл бичиг, шашин судлал болон орчин үеийн асуудлыг хөндсөн дараах илтгэлүүдийг хэлэлцүүлэв.

  • Ц.Өнөрбаян (МУБИС-ийн Зөвлөх профессор, Шинжлэх ухааны доктор ) 

Илтгэлийн сэдэв: Д.РАВЖААГИЙН БҮТЭЭЛ ДЭХ ЭСРЭГЦЭЛ (ХАРШУУЛАЛ) БА ХООСОН ЧАНАРЫН ТУХАЙ

  • FUTAKI HIROSHI (Токиогийн Гадаад хэлний их сургуулийн хүндэт профессор)

  Илтгэлийн сэдэв: Лам нарын хэлмэгдүүлэлт ба Япон

  • Р.Отгонбаатар (Шинжлэх ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн)

Илтгэлийн сэдэв: Бурхан шашны хоёр гурван үгийн үсэгчилсэн тайлбарын онцлог

  • Ж.Лхагвадэмчиг  (Доктор, Дэд профессор МУИС, Занабазарын нэрэмжит Буддын шашны их сургууль )

  Илтгэлийн сэдэв: Нүүдэл: Монголын Буддизм социалист шилжилтээс пост-социалист хувиралт руу 

  • Timur Badmatserynov (Доктор, Дэд профессор Буриадын Улсын их сургууль)

Илтгэлийн сэдэв: The Contemporary State of Buddhism in Buryatia, Russia

  • Rdinov Vladimir Alexandrovich (Буриадын Улсын их сургуулийн Дорно дахины хүрээлэнгийн захирал)

Илтгэлийн сэдэв: Digital Buddhism, Social Media and Online Buddhist Communities of the Republic of Buryatia

  • Р.Чүлтэмсүрэн (МУБИС-ийн Зөвлөх профессор, Доктор, профессор)

Илтгэлийн сэдэв: Буддын шашны лам нарыг хавчин гадуурхсан тухай аман түүхүүд II 

  • Д.Ганболд  ( Доктор, профессор МУБИС Монгол судлалын хүрээлэн )

Илтгэлийн сэдэв: Монгол хэл зүйн бичиг дэх  Буддын шашинтай холбогдох зарим  үг, ойлголтын тухай

  • Г.Гэрэлмаа (Доктор, Дэд профессор Шинжлэх ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн)

Илтгэлийн сэдэв: Монгол хэлэнд буддын шашнаар дамжин орсон үгсийн хэрэглээний байдал

  • Б.Түвшинтөгс (Доктор, Дэд профессор Монгол Улсын их сургууль)

Илтгэлийн сэдэв: Шашны зохиолыг таниулахад ашигласан дүрслэх үзүүлэнгийн тухай

  • C.Дэмбэрэл (Доктор, МУИС Шашин судлалын танхим )

Илтгэлийн сэдэв: Орчин үеийн Монголын буддын сүм хийдийн ёс зүйн хэмжээг шинжлэх нь

  • Хоньчууд Н.Гэрэлт ( Доктор, ЮНЕСКО- ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн)

Илтгэлийн сэдэв: Нэг хайрхан, гурван ертөнцийг үзэх үзэл:Монголын хөдөө орон нутаг дахь шашны олон талт байдал ба ариун орон зайг бүтээх нь

  • Г.Цогзолмаа (МУБИС Доктор, Дэд профессор )

Илтгэлийн сэдэв: “Ертөнцийн гурав”-т туссан бурхны шашны үг хэллэг, соёлын тусгал

  • Л. Алтанзаяа (Доктор, профессор Монгол Улсын Боловсролын их сургууль)

Илтгэлийн сэдэв: 1940 оны МАХН-ын баримт бичиг дэх шашны талаарх байр суурь

  • Шарнууд Шулуун Кобе их сургууль, Докторын суралцагч)

Илтгэлийн сэдэв: Дэлхийн хоёрдугаар дайны дараах Америк дахь Өмнөд Монголын сэхээтнүүдийн сүлжээ ба үндэсний соёлын өвийг хадгалан хамгаалах үйл ажиллагаа — Цорж лам Батугийн жишээн дээр

  • Х.Бираасүрэн (Шинжлэх ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Докторын суралцагч)

Илтгэлийн сэдэв: “Шидэт хүүрийн үлгэр”-ийн өрнө дахины орчуулгын зарим онцлог

  • Т.Байгал (Оберлины Их сургууль, доктор, профессор)

Илтгэлийн сэдэв: XX зууны эхний хагаст Өвөр Монголчуудын дунд тархсан шашин шүтлэг — шашин солилтыг голлон авч үзсэн нь;

Ийнхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Монголын Бурханы шашны өнгөрсөн түүх, өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлагыг шинжлэх ухааны үүднээс хэлэлцэж, тулгамдсан асуудалд судалгаанд суурилсан шийдэл эрэлхийлсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо хэмээн оролцогчид онцлов. Мөн цаашид энэ чиглэлийн судалгааг хөгжүүлэх, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монголын шашин, соёлын өвийг судлан хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.