“Монгол Улс дахь хятад хэлний багш боловсролын чанартай хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны есдүгээр сарын 11–13-ны өдрүүдэд Монгол Улсын Боловсролын их сургуульд зохион байгуулагдав.
Тус хурлаар Монгол Улс дахь хятад хэлний сургалт, багш бэлтгэх тогтолцооны хөгжил, багшийн мэргэжлийн хөгжил, сургалтын хөтөлбөр, арга зүйн шинэчлэл, дижитал технологийн хэрэглээ, хятад хэлний боловсролын олон улсын хамтын ажиллагаа зэрэг асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэв.
НЭГДСЭН ХУРАЛДААНЫ ҮНДСЭН ИЛТГЭЛҮҮД
Нэгдсэн хуралдаанаар Монгол, БНХАУ-ын эрдэмтэн, судлаачид дараах сэдвээр үндсэн илтгэл хэлэлцүүлэв.
- Монголын хятад хэлний багшлах боловсон хүчний бүрэлдэхүүн бий болсон үйл явц, цаашдын сорилтууд
Илтгэгч: Дэд профессор В. Батмаа (Монголын хятад хэлний багш нарын холбооны дэд тэргүүн); Б. Гэрэлт-Ирээдүй нар. - Салбар дундын уялдаанд тулгуурласан “Хятад хэл+” загварын инновац, практик хэрэглээний судалгаа
Илтгэгч: Ма Сяолэ, профессор, докторын удирдагч; Шаньдун их сургуулийн Олон улсын боловсролын сургуулийн захирал. - Хүний капитал болон институтийн капиталын харилцан үйлчлэлийн хүрээн дэх Монголын залуу хятад хэлний багш нарын мэргэжлийн хөгжлийн бүтцийн судалгаа
Илтгэгч: Г. Цогзолмаа, дэд профессор; Монгол Улсын Боловсролын их сургуулийн Гадаад харилцааны албаны дарга. - Монгол дахь хятад хэлний сургалтын тойм
Илтгэгч: Д. Бямбабаатар, “Дархан Солонго” сургуулийн үүсгэн байгуулагч, захирал; - Гоо зүйн нийтлэг үнэт зүйл: Монгол, Хятадын соёлын харилцаа болон сонгодог бүтээлийн харилцан орчуулга
Илтгэгч: М. Чимэдцэеэ, профессор; Монгол Улсын Их Сургуулийн Күнзийн институтийн Орчуулга, судалгааны төвийн захирал. - БНХАУ-аас Монгол Улсад хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалтын төслүүд ба найрамдалт харилцааны уламжлал
Илтгэгч: Х. Баатархүү, Олон улсын харилцааны доктор. - Монголын хятад хэл суралцагчдын ханз сурах стратегийн судалгаа
- Илтгэгч: Лю Дань, профессор, докторын удирдагч; Зүүн Хойд Багшийн Их Сургуулийн Олон улсын хятад хэлний боловсролын сургуулийн захирал.
Нэгдсэн хуралдааны илтгэлүүдээр Монгол Улсад хятад хэлний багш бэлтгэж ирсэн түүхэн хөгжил, хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдал, залуу багш нарын мэргэжлийн хөгжил, сургалтын шинэ загвар, хэл–соёлын харилцаа, мэргэжилтэн бэлтгэх олон улсын туршлага, суралцагчдын суралцах арга барил зэрэг асуудлыг онол, практикийн түвшинд авч үзэв.

САЛБАР ХУРАЛДААНУУД
Хурлын хоёр дахь өдөр буюу 2026 оны есдүгээр сарын 12-нд хоёр салбар хуралдаан зохион байгуулагдаж, Монгол Улс дахь хятад хэлний сургалтын хөтөлбөр, арга зүй, суралцагчдын хэрэгцээ, багшийн мэргэжлийн ачаалал, цахим орчинд хэл сурах боломж зэрэг асуудлыг хөндсөн судалгааны илтгэлүүдийг хэлэлцүүлэв.
Салбар хуралдаан I: Монгол улс дахь хятад хэлний боловсролын сэдэвчилсэн судалгаа
Тус салбар хуралдаанаар дараах илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
- Монгол Улс дахь хятад хэлний боловсролын сургалтын хөтөлбөр, заах арга зүйн судалгаа
Илтгэгч: Жан Юйчин, докторант; “Найрамдал” сургуулийн багш. - Монгол Улс дахь олон улсын хятад хэлний багш нарын ажлын байрны стрессийн өнөөгийн байдлын судалгаа
Илтгэгч: Хас, доктор; “Үй Цай” хятад хэлний сургуулийн Хятад хэлний тэнхимийн эрхлэгч. - Монгол Улсын хилийн бүс нутгийн хятад хэл суралцагчдын хэрэгцээний судалгаа: Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн жишээн дээр
Илтгэгч: Энхтайван Эрдэнэсувд; “Blaze Academy Mongolia” сургуулийн захирал. - Монгол Улс дахь хятад хэлний багш нарын чанартай хөгжлийн чиг хандлага: Хэлний сургалтаас соёл иргэншлийн харилцан суралцахуй руу — утга зохиол, орчуулга ба үндэсний соёлын боловсрол
Илтгэгч: Б. Цэрэнпунцаг; Яруу найрагч, хятад судлаач; Нанкай их сургуулийн дэлхийн утга зохиол, харьцуулсан утга зохиолын докторант.
Салбар хуралдаан II: Олон улсын хятад хэлний боловсролын цогц судалгаа
Энэ салбар хуралдаанаар хятад хэлний сургалтын шинэлэг загвар, суралцагч төвтэй арга зүй, нийгмийн сүлжээний хэрэглээ болон орчуулгын нийтлэг алдааны талаар дараах илтгэлүүдийг хэлэлцүүлэв.
- “Хятад хэл+” загварын инновац ба практик хэрэглээний судалгаа
Илтгэгч: О. Сайхнаа, Хурандаа, Хонгорзул нарын хамтарсан илтгэл; Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн багш. - Суралцагч төвтэй хятад хэлний сургалтын судалгаа
Илтгэгч: Энхтуяа; “Улаанбаатар–Шинэ үе” сургуулийн Хятад хэлний тэнхимийн эрхлэгч. - Нийгмийн сүлжээний платформд тулгуурласан хятад хэл сурах хэрэглээний судалгаа: Монгол, Орос оюутнуудын жишээн дээр
Илтгэгч: Лхагваа Чойжилмаа, доктор, дэд профессор; Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Ази судлалын тэнхимийн багш. - Хэвийн бус хэвийн бүтцийг агуулсан өгүүлбэрийн орчуулгын алдааны шинжилгээ
(Analysis of Translation Errors in Sentences Containing Voice Constructions)
Илтгэгч: Балган Одгэрэл, доктор; Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш.
Салбар хуралдаануудаар хэлэлцүүлсэн судалгаанууд нь Монгол Улс дахь хятад хэлний боловсролын өнөөгийн нөхцөл байдлыг сургалтын хөтөлбөр, багш, суралцагч, технологийн хэрэглээ, бүс нутгийн ялгаатай хэрэгцээ зэрэг олон талаас нь авч үзсэнээрээ онцлог байлаа. Илтгэгчид судалгааныхаа үр дүнг танилцуулж, хятад хэлний сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургалтад суралцагч төвтэй болон технологид суурилсан арга зүйг өргөжүүлэх талаар санал солилцов.
Хаалтын ажиллагааны үеэр салбар хуралдааны дарга нар хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн танилцуулж, оролцогчдын төлөөлөл санал, сэтгэгдлээ хуваалцсанаар эрдэм шинжилгээний хурал амжилттай өндөрлөлөө.
Хурал нь Монгол, Хятадын хятад хэлний боловсролын салбарын эрдэмтэн, багш, судлаачдын харилцан туршлага солилцох, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад хятад хэлний багш бэлтгэх тогтолцооны чанартай хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
