Баруун Вашингтоны их сургуулийн гадаад харилцааны багтай албан уулзалт хийлээ

2023.10.11 09:53 Үйл явдал

Баруун Вашингтоны их сургуулийн Глобал хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Райан Ларсен,  Гадаад оюутан солилцоо эрхэлсэн захирал Эшли Холленбек, Дотоод оюутан солилцоо эрхэлсэн захирал Ричард Брюс, Багш солилцоо, хамтарсан судалгаа эрхэлсэн захирал Марк Гринберг нарыг МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар, ГХА-ны мэргэжилтэн, доктор Э.Оюун 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, албан уулзалт хийлээ.

Тус уулзалтаар Баруун Вашингтоны их сургуулийн Глобал хүрээлэнгийн гадаад харилцааны баг МУБИС-тай хамтын ажиллагаагаа сэргээх талаар ректор Ж.Батбаатарт танилцууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд сургалт зохион байгуулах, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, тэргүүлэх чиглэл болох Монгол судлалаар хамтран ажиллах, Монгол болон Англи хэлний ангийн оюутан, багш солилцоог идэвхжүүлэх, цахим сургалт зохион байгуулах талаар санал солилцлоо.