Тив, Дэлхийн медаль хүртсэн оюутнуудад Захирлын нэрэмжит тэтгэлгийн БАТЛАМЖ гардууллаа

2023.10.16 16:39 Онцлох мэдээ

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн оюутнууд жил бүр олон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож эх орон, төрөлх сургуулийнхаа нэрийг тив дэлхийд гарган, бахархуулж ирсэн. Энэ жилийн хувьд БТС-ийн оюутнуудаас Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах жюү жицүгийн тэмцээний хүрэл медалийг Энхбаярын Сумъяабэйс, Аэробикийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд багийн төрлөөр хүрэл медалийг Батсуурийн Оргилболд нар хүртсэн бол Батхуягийн Гончигсүрэн нь Hangzhou 2023 Азийн наадмын жүдогийн -100 килограммын жинд мөнгөн медаль, Оюутны универсад наадмаас хүрэл медалийг тус тус хүртэж амжилт гаргалаа.

Тус оюутнуудыг МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар хүлээн авч, Захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн 50%-ийн тэтгэлгийн БАТЛАМЖ гардуулж өглөө.  Мөн БТС-ийн удирдлага, багш, дасгалжуулагч, баг хамт олонд гарын бэлэг гардуулан, улам их амжилтыг хүсэн ерөөсөн юм. Тус үйл ажиллагаанд БТС-ийн захирал, доктор Г.Энхсайхан, БТСОАЗ-н тэнхимийн эрхлэгч, дасгалжуулагч багш, доктор О.Болд-Эрдэнэ нар оролцлоо.