МУБИС-ийн Оюутны аварга шалгаруулах “Ширээний теннис”-ний тэмцээн боллоо

2023.11.20 12:55 Үйл явдал

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Биеийн тамирын тэнхимээс Оюутны аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнийг 2023 оны 11-р сарын 19-ний өдөр хичээлийн I байрны спорт зааланд зохион байгууллаа. Тэмцээнийг БТС-БТТ-ийн багш Ч.Цогтбаяр, Г.Мөнхдэлгэр, Б.Нямдаваа, Ө.Нямжаргал, Х.Аззаяа нар зохион байгуулж, шүүн явууллаа.

Тэмцээнд ДУТС, НХУС, МБУС, БоСС, БТС, СӨБС-ийн 20 тамирчин холимог болон хасагдах системээр авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдлөө. Үүнээс:

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд 10 тамирчин оролцсоноос

1-р байр Б.Мэндээ                        ДУТС

2-р байр Ө.Мөнх-Эрдэнэ              БТС

3-р байр Б.Төрбилэг                     МБУС

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд 10 тамирчин оролцсоноос

1-р байр Ө.Балжинням                 БТС

2-р байр Б.Норовбанзад              БоСС

3-р байр Ж.Энхзул                         НХУС 

Холимог хосын төрөлд 4 баг оролцсоноос

1-р байр Ө.Балжинням, Ө.Мөнх-Эрдэнэ                      БТС

2-р байр Ж.Энхзул, Д.Базаррагчаа                               НХУС

3-р байр Б.Норовбанзад, З.Бат-Эрдэнэ                       БоСС 

нар тус тус шалгарлаа.