“МОНГОЛ ТАНАКА БИНЕ оюун ухааны сорил"-ын сорил авагч бэлтгэх ээлжит сургалтын тов гарлаа

2024.01.09 14:00 Үйл явдал

“МОНГОЛ ТАНАКА БИНЕ оюун ухааны сорил"-ын сорил авагч бэлтгэх 6 дахь удаагийн сургалтын тов гарлаа. Өмнөх зохион байгуулагдсан 5 дахь удаагийн сургалтаар нийт 98 сорил авагч амжилттай суралцаж, сорил авагчийн эрхээ авсан билээ.

Тус сургалт 💡💡💡(4 өдөр + 1) хөтөлбөртэйгөөр дараах хуваарийн дагуу зохион байгуулагдана.

✅2024 оны 01-р сарын 09-12 хүртэлх 4 өдөр

✅2024 оны 02-р сарын 21-нд 5 дахь өдөр.

Ингээд 6 дахь удаагийн сургалтад оролцогчид АШУҮИС-ийн оюутнууд, сэтгэцийн эмч нар, МУБИС-ийн магистрант, багш нарт амжилт хүсье.