“Сэтгүүл зүй судлал-2024” эрдэм шинжилгээний хурал боллоо

2024.01.16 13:32 Үйл явдал

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимээс “Сэтгүүл зүй судлал-2024” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Тус хурлаар сэтгүүл зүйн багш, докторантуудын судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, судалгааны ажлыг эрчимжүүлж, олон нийтэд таниулах, судлаачдын арга туршлагыг хуваалцах, солилцох боломжийг бүрдүүлж буй бөгөөд цахим, танхим 2 хэлбэрээр хийлээ. Хуралд Сэтгүүл зүйн тэнхимийн эрдэмтэн багш нар, докторантууд илтгэл хэлэлцүүлэн, сонирхогч сонсогчид оролцон асуулт хариулт явуулж, санал солилцлоо.