“АЖЛЫН БАЙРНЫ ДАСГАЛ” тэмцээний аваргууд тодорлоо

2024.01.23 16:22 Үйл явдал

МУБИС-ийн багш, ажилтан, албан хаагчдын 2024 оны аварга шалгаруулах тэмцээний “Ажлын байрны дасгал”, “Бүжиг”-ийн төрлүүдийн аваргуудыг тодрууллаа.

Ажлын байрны дасгалын төрөлд БТС, МБУС, НХУС, БаС, ЕБС, СӨБС, БоСС, ЗАА гэсэн 8 бүрэлдэхүүн сургуулийн баг тамирчид буюу 80 тамирчид амжилттай өрсөлдлөө.

2024 оны спортын төрөлд “Ажлын байрны дасгал”-ын төрлийг шинээр оруулж ирсэн нь тэмцээнд оролцогчдын хүрээг тэлсэн, ажил дээрээ болон нэг төрлийн хөдөлгөөн хийж буй үедээ дараах дасгалыг хийх нь чухал болохыг таниулсан, цаг үеэ олсон тэмцээн боллоо гэж зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм.  

АЖЛЫН БАЙРНЫ ДАСГАЛЫН ТӨРӨЛД

1-р байр                    МУБИС-ЕБС

2-р байр                    НХУС

3-р байр                    МБУС

4-р байр                    БТС

5-р байр                    ЗАА

6-р байр                    СӨБС

7-р байр                    БоСС

8-р байр                    БаС тус тус дараах байруудыг эзэллээ.

МУБИС-БТС-БИЕИЙН ТАМИРЫН ТЭНХИМ