2023-2024 ОНЫ ӨВЛИЙН ТӨГСӨГЧДӨДӨӨ БАЯР ХҮРГЭЕ

2024.01.26 11:50 Үйл явдал

МУБИС-ийн 2023-2024 оны өвлийн төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар тэргүүтэй удирдлагууд, бүрэлдэхүүний сургуулийн захирлууд оролцож, төгсөгчдөдөө баяр хүргэн, диплом гардууллаа. Ардын багш Г.Лхахүү урилгаар хүрэлцэн ирж, оюутан залууст багшлах арвин туршлага, сургаалаасаа хайрласан юм.

МУБИС-ийн нийт төгсөгчдөдөө баяр хүргэж, ажил мэргэжлийн арвин их амжилтыг хүсэн ерөөе.

МУБИС-ИЙН ЗАХИРГАА