МУБИС-д Цахим контент хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн ажилд авна

2025.01.03 12:27 Зарлал

Нэгжийн нэр:  МУБИС-ийн Сургалт, цахим шилжилтийн хэлтэс

Албан тушаалын нэр: Цахим контент хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн

Зарласан орон тоо: Үндсэн - 1 хүн

Тавигдах шаардлага:

  1. Багш мэргэжилтэй. (Магистр зэрэгтэй бол давуу тал болно)
  2. Компьютерын ахисан түвшний мэдлэг, чадвартай.
  3. Цахим сургалт зохион байгуулах, контент хөгжүүлэх чадвартай.
  4. Сургалтын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, цахим болон холимог сургалт зохион байгуулж байсан туршлагатай байх
  5. Гадаад хэлний дунд шатны мэдлэг, чадвартай.

Бүрдүүлэх материал

  • Төрийн албан хаагчийн анкет /3x4 зурагтай/
  • Боловсрол, мэргэжлийн диплом (е-mongolia лавлагаа)
  • Мэргэжлийн зэрэг, цолны үнэмлэх, бүтээлийн жагсаалт, гэрчилгээ, сертификат, түүнтэй адилтгах бичиг баримтын хуулбар хувь
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг баталгаажуулсан баримт /е-mongolia/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (е-mongolia, ТҮЦ машинаас авсан лавлагаа)
  • Оршин суух газрыг тодорхойлсон (е-mongolia авсан)

Бүртгэл: 2025 оны 01 дүгээр сарын 15-ныг дуустал МУБИС-ийн 1-р байрны 213 тоотод бүртгэнэ.

Холбоо барих: Хүний нөөцийн менежер утас: 77775115 /1009/ , 88007792