МУБИС-ИЙН БАГШИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА

2025.01.07 09:58 Зарлал

Ерөнхий шаардлага:

  • Монгол Улсын төрийн өмчийн болон гадаадын хүлээн зөвшөөрөгдсөн их, дээд сургууль төгссөн.
  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй. (Докторын зэрэгтэй бол давуу тал болно.)
  • Их, дээд сургуульд ажиллаж байсан туршлагатай.
  • Судалгааны арга зүй эзэмшсэн.
  • Гадаад хэл (англи болон бусад) болон боловсрол судлалын мэдлэгтэй.
  • Мэдээлэл харилцааны технологийн хэрэглээний чадвартай.
  • Багаар ажиллах чадвартай.
  • Суралцагчтай харилцах эв дүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй.
  • Тогтвор суурьшилтай ажиллах боломжтой, багш мэргэжлийн болон харилцааны ёс зүйг баримталдаг, ажилд хариуцлагатай, ачаалал даах чадвартай.

Бүртгэл: 2025 оны 01 дүгээр сарын 06-17-ны өдрүүдэд 0900-1630 цагт МУБИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 108 тоотод бүртгэнэ.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • CV (монгол хэлээр)
  • Бакалавр, магистр, докторын дипломын баталгаажуулсан хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Шалгалтын хураамж 30.000 төгрөг /Хаан банк 5031749242/ төлсөн баримт

     Жич: Тухайн шатны шалгаруулалтад тэнцээгүй ажил горилогчийг дараагийн шалгалтад  оролцуулахгүй бөгөөд хураамжийг буцаан олгохгүй.

Сургалт, цахим шилжилтийн хэлтэс

Холбогдох утас: 11-311547