"Боловсролын судалгааны аргазүй, хэрэглээ VII" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

2025.01.10 18:04 Үйл явдал

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Боловсрол судлал, арга зүйн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг магистрант, докторантуудын "Боловсролын судалгааны аргазүй, хэрэглээ " сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран 7 дахь жилдээ зохион байгуулав.

Тус хурлыг цахим, танхим хосолсон байдлаар 4 хэсэг салбар хуралдаанаар зохион явуулсан юм. Ахисан түвшинд суралцаж буй нийт 30 гаруй суралцагчид илтгэлээ хэлэлцүүллээ.

Хурлын хөтөлбөр: https://msue.edu.mn/n/r/2958