МУБИС-ийн докторын сургалтын төлөвлөгөөг бүрэн дүүргэж, эрдмийн зэрэг амжилттай хамгаалсан суралцагчдад диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын үйл ажиллагааг Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, доктор Д.Соронзон нээж үг хэллээ. МУБИС-ийн
- Сэтгэл судлалын доктор Сүхбаатарын ХУЛАН
- Боловсрол судлалын доктор MORIGEN МЭРГЭН нарт докторын диплом гардууллаа.
Тус ёслолын үйл ажиллагаанд Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга, доктор Н.Баярцэцэг, мэргэжилтэн Д.Баасанхүү, удирдагч багш болох зөвлөх профессор Мягмар, Уртнасан нар үйл ажиллагаанд оролцож, докторуудад баяр хүргэлээ.
Эрхэм төгсөгчдийнхөө эрдмийн их үйлсэд илүү их амжилтыг хүсье.